Төрийн албан хаагчид сертификатаа гардан авлаа

2018 оны 3 сарын 30

Arslan.mn

Удирдлагын академийн эрдэмтэн, багш нар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Захирагчийн харьяа байгууллагуудын албан хаагчдын дунд төрийн албаны мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор 32 цагийн сертификат олгох сургалтыг анх удаа ажлын байрнаас нь хөндийрүүлэлгүйгээр тус албан дээр зохион байгууллаа. Сургалтад 62 төрийн албан хаагч хамрагдаж сертификатаа гардан авч, үргэлжлүүлэн 3 албан хаагчийг магистрын ангид суралцуулахаар болов.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нь Удирдлагын академид багшилж докторын зэргээ тус сургуульд хамгаалж байсан төрийн захиргааны шилдэг менежерүүдийн нэг ажээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55510
2 эможи
keyboard_arrow_up