ТАНИЛЦ: 20 байршилд баригдах ОЛОН ТҮВШИНТ ОГТЛОЛЦОЛ БҮХИЙ ЗАМ, замын байгууламж
Улаанбаатар хотын автозамыг түгжрэлгүй болгох, дугаарын хязгаарлалтыг цуцлах зорилгоор уулзваруудыг хоёр түвшинт зам болгохоор дараах төслүүдийг хэрэгжүүлэхээр танилцуулж байна.
Нийт 20 байршилын гол гудамж, замын уулзварт олон түвшинтогтлолцол бүхий зам, замын байгууламж барихаар төлөвлөж байна. Түүнчлэн замын сангийн хөрөнгөөр зүүн 4 замын гүүрэн гарцын ажлыг энэ хавраас эхлүүлнэ.
Мөн БНХАУ-ын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц”, “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ”, “Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам”, “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м гүүр болон Сонсголонгийн 289.4 у/м гүүр шинээр барих” зэрэг томоохон төслүүдийг тус тус хэрэгжүүлнэ.