Өнөөдөр болох үйл явдлууд
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д
09:00 цагаас Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно.
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яаманд
10:30 цагаас Дэлхийн Банкнаас хийсэн “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдал” чанарын судалгааны үр дүнг танилцуулах арга хэмжээ болно.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагаас Оффшор данстай улстөрчидтэй халз мэтгэлцээн хийх талаар "Ард түмний онц түр зөвлөл"-өөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
ХӨСҮТ-ийн хурлын танхимд
12:00 цагаас Олон улсын эмч нарын баярыг тохиолдуулан зохион байгуулах эрдэм шинжилгээний бага хурал болно.
СБД, 10 дугаар хороо, 7-р хороолол, Гүн шим сургалтын төвд
14:00 цагаас Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс "Монгол Өрх Торлог үндэсний хөгжлийн шийдэл" сэдэвт уулзалтыг зохион байгуулна.