ДӨРӨВДҮГЭЭР сарын 15-наас дугаарын хязгаарлалт ЗУНЫ БҮСЧЛЭЛД ШИЛЖИНЭ

2018 оны 3 сарын 26

Arslan.mn

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан юм.

Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн.

  • Мөн бүсчлэлийг зуны улирал буюу 04 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлэх,
  • өвлийн улирал буюу 10 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 15 хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан байдаг.

Энэ дагуу 2018 оны дөрөвдүгээр сарын 15-наас /Ням гараг/ дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжинэ. 

 

 

Харин аравдугаар сарын 15-наас эргээд өвлийн хуваарьт шилжих журамтай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
55322
1 эможи
keyboard_arrow_up