Нийслэлийн газрын албанаас “Ажил танилцуулах өдөрлөг”-ийг зохион байгууллаа

2018 оны 3 сарын 26

Arslan.mn

Иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аяны хүрээнд гуравдугаар сар 22-ны өдөр Нийслэлийн газрын албаны Газар өмчлөлийн хэлтэс, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Газрын алба хамтран “Газар өмчлөл” сэдвээр “Ажил танилцуулах өдөрлөг”-ийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Оргил” салбарт зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаа сунгах талаар тайлбарлаж мэдээлэл өглөө.

Arslan.mn
Мөн гарын авлага тараах материалаар 321 иргэнд үйлчилж, 127 иргэнд газраа өмчилж авах талаар зөвлөгөө өгч, 16 иргэнд зурган мэдээллээр үйлчилгээ үзүүлж газраа өмчилж авах хүсэлтийг газар дээр нь хүлээн авсан байна.

Иргэдээс ирүүлж буй хүсэлтийг үзэхэд кадастрын зургийн дагуу хашаагаа бариагүй, бусдын орц хаасан, үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан зэрэг зөрчлүүд их байв.

Arslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн газрын алба
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55321
0 эможи
keyboard_arrow_up