НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана

2018 оны 3 сарын 22

Arslan.mn

Маргааш  буюу 2018 оны 03 сарын 23-ны Баасан гарагийн 10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдахаар товложээ. Энэ удаагийн хуралдаанаар "Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих"  төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай, "Авто худалдааны цогцолбор" ОНӨААТҮГ-ыг өөрчлөн байгуулах тухай,  100 айл дахь барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах  ажлын хэсгийн танилцуулга -хэлэлцүүлэг , НИТХ-ын хуралдаан зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

Дашрамд дурдахад "Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц" барих ажлыг  өнгөрсөн оны 5-р сарын сүүлээр эхлүүлсэн. Гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулж 4-р сарын 1-нээс жил 6 сарын хугацаатай Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг хаахаар болсон юм. Тэгвэл энэхүү ажлыг эрчимжүүлэх  болон шийдлээ хүлээсэн цаг үеийн тулгамдсан асуудлуудыг маргааш НИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55191
0 эможи
keyboard_arrow_up