Бэлхээс Сэлхийн замд шар усны үер буусан тул нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаалаа

2018 оны 3 сарын 20

Хаврын улирал эхэлж агаарын температур нэмэгдэхийн хэрээр өвөл хөрлөсөн цас хайлан зарим газарт шар усны үер болох эрсдэлтэй байна.

Тухайлбал Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг БЭЛХЭЭС СЭЛХ явах замд шар усны үер болж үүний улмаас замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Замын цагдаагийн алба, Онцгой байдлын алба болон бусад холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийтийн тээврийн хэрэгсэл зорчихыг хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан байна.

Иймд энэ чиглэлд зорчиж буй иргэдийг анхаарал болгоожтой замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Image may contain: sky, outdoor and nature

Image may contain: sky, mountain, outdoor, nature and water

Image may contain: sky, outdoor, nature and water

Эх сурвалж: Замын Цагдаагийн алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55059
0 эможи
keyboard_arrow_up