Өнөөдөр болох үйл явдлууд
2018 оны 3 сарын 19
11:00 цагт
“Монгол Шуудан” ХК-ийн 1032 дахь “Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн, Монгол Улсын Гавьяат тамирчин, ОУХМ Бадамгаравын Гангаамаа” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагаа Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Биеийн тамир, спортын газар 403 тоот хурлын танхимд болно.
12:00 цагт
Мэргэжлийн урлагийн байгууллагынхан нэгэн дээвэр дор нэгдэж Монгол Улсын ардын жүжигчин, театрын нэрт найруулагч Б.Мөнхдоржид туслах хандивын аяныг эхлүүлэх талаар УДЭТ, СУИС, Кино урлагийн дээд сургууль, “Зохиомж” дээд сургуулийн хамт олон болон түүний шавь нар хамтарч MN-Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
55009
0 эможи