Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

2018 оны 3 сарын 16

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраас “Өсвөр үе, залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох” аяны хүрээнд, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг энэ сарын 14-ний өдөр нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын “Монгени” цогцолбор сургуулийн ахлах ангийн нийт 80 гаруй сурагчдын оролцоотой зохион байгууллаа. “Өсвөр үе залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох аян”-д нийслэлийн нийт иргэдээ хамрагдахыг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас уриалж байна. Сургалтад хамрагдахыг хүссэн сурагч, багш нар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын sukhochir@youth.ub.gov.mn цахим шуудангийн хаягаар холбогдоно уу гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54957
0 эможи
keyboard_arrow_up