“ЭМЗЭГ ЦЭГ-ХЯНАЛТ ШАЛГАЛТ“ нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа

2018 оны 3 сарын 12

Arslan.mn

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг албаныхан өглөө. 

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 23460 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 3.3 хувиар буурсан, гэмт хэргийн шинжтэй 1082 үйлдэл бүртгэгдсэн нь 6.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, цаг хэтрүүлж ажилладаг цахим тоглоомын газар, дэн болон зочид буудал, гар дээрээс согтууруулах ундаа худалдаалдаг иргэдэд хяналт тавих зорилгоор “Эмзэг цэг-хяналт шалгалт” нэгдсэн арга хэмжээ явууллаа. Дүүргийн цагдаагийн хэлтсүүдээс хоёрдугаар сарын 26-наас энэ сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд давхардсан тоогоор 183 офицер, 232 цагдаа үүрэг гүйцэтгэж, 3158 аж ахуйн нэгж, 1356 иргэнийг шалгаж, 92 зөрчил илрүүлж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч ажилласан” гэж танилцуулав.

Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат “Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэс 2472 дуудлага мэдээлэл хүлээн авч 870 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 102 осол бүртгэгдсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 30.7 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. 2017 оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 513 бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 336 бүртгэгдсэн нь 34.5 хувиар буурсан дүн гарсан байна” хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54761
0 эможи
keyboard_arrow_up