Залууст хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгоно

2018 оны 3 сарын 07

Arslan.mn

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас “Өсвөр үе, залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох” аяны хүрээнд залуусыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж байна.
Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын   2-р сургууль, 16-р сургууль, Чингэлтэй дүүргийн 23-р сургуулиудын ахлах ангийн нийт 240 гаруй сурагчдад зохион байгуулжээ.
“Өсвөр үе залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох аян”-д нийслэлийн нийт иргэдээ хамрагдахыг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас уриаллаа. Сургалтад хамрагдахыг хүссэн сурагч, багш нар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын  sukhochir@youth.ub.gov.mn  цахим шуудангийн хаягаар холбогдох боломжтой хэмээн Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54652
0 эможи
keyboard_arrow_up