Сөүлийн орон сууцны корпорацийн судалгааны баг нийслэл хотод ажиллаж байна

2018 оны 3 сарын 06

Arslan.mn

“Нийслэлийн орон сууцны корпораци” нь БНСУ-ын “Сөүлийн орон сууцны корпораци”-тай “Гэр хорооллын  дахин төлөвлөлт, орон сууцжуулах, орон сууцны хөтөлбөрт хамтран оролцож загвар төсөл боловсруулах, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх, түүнтэй холбогдолтой судалгааны ажлыг хамтран зохион байгуулах” хамтын ажиллагааг эхлүүлэн нэг жилийн хугацаанд судалгааны ажлыг хийж байна. Тус судалгааны ажилд Сөүл хотын захиргаа, “Сөүлийн орон сууцны корпораци”-иас 200 сая вонны дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм байна.
Судалгааны ажлын явцын тайлангийн хурлыг зохион байгуулах дахин нарийвчилсан судалгааны ажлыг хийх “Сөүлийн орон сууцны корпораци”-ийн ажлын хэсэг энэ сарын 4-ний өдрөөс 9-нийг хүртэл Нийслэл Улаанбаатар хотод ажиллана. Уг тайлангийн хурлаар Нийслэл Улаанбаатар хотод “Түрээсийн орон сууцыг  хөгжүүлэх” чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Иргэд хямд өртөгтэй түрээсийн орон сууцанд хамрагдсанаар хуримтлал үүсгэх, амьдрах орчноо сайжруулах мөн залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан гээд нийгмийн бүхий л давхаргын иргэд орон сууцанд хамрагдах боломж нөхцөл бий болж  төслийн үр шимийг хүртэх иргэдийн тоо бодитойгоор нэмэгдэнэ гэдгийг судалгааны багийнхан онцоллоо.

Arslan.mn
Сөүл хотын Орон сууцны корпорацийн хувьд газар шинэчлэн зохион байгуулах, суурьшлын бүс, шинэ хотын бүтээн байгуулалт, хямд өртөгтэй орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гэх үндсэн чиглэлээр дахин төлөвлөлт хийдэг бөгөөд Түрээсийн орон сууцны чиглэлээр тусгай бодлого боловсруулан ажилладаг байна. Сөүл хотын нийт орон сууцны 8 хувийг түрээсийн орон сууц эзэлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд 105,770 түрээсийн болон халамжийн орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг хийж 240,000 иргэнийг орон сууцанд хамруулсан байна.
“Нийслэлийн орон сууцны корпораци”-д техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ болон зураг төсөл нь бэлэн болсон түрээсийн орон сууцны чиглэлээр хэрэгжүүлэх 4 томоохон төсөл хүлээгдэж байгаа бөгөөд цаашид “Сөүлийн орон сууцны корпораци”-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж доорх төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах саналыг хүргүүлээд байгаа юм байна.

Arslan.mn
Уг төслүүд нь
-    Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материал орчим 5 га газарт 1006 айлын орон сууц
-    Сонгинохайрхан дүүргийн 1 дугаар хороо Баянголын ам 10 га газар 2000 айлын орон сууц
-    Хан–Уул дүүргийн 16-р хороо Буянт-Ухаа спорт цогцолбор орчим 2,3 га газарт 960 айлын орон сууц
-    Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн даваа орчим 129 га газарт 5325 – 10000 айлын орон сууцны төсөл
Эдгээр төслүүд амжилттай хэрэгжвэл Нийслэл хотод 13966 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажил бий болно гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54560
1 эможи
keyboard_arrow_up