Агаарын чанар 2 байршилд ЦЭВЭР, 3 байршилд ХЭВИЙН байна

2018 оны 3 сарын 06

Улаанбаатар хотод өнөөдөр 07.30-08:00 цагийн байдлаар агаарын чанарын индекс сайн үзүүлэлттэй гарчээ.

Нийслэлийн хэмжээнд байрлах 11 агаарын чанарын харуулын мэдээгээр өнөөдөр өглөө агаарын чанар 2 байршилд цэвэр, 3 байршилд хэвийн, 3 байршилд бага зэрэг бохирдолтой гэсэн үзүүлэлтийг зааж байна.

Агаарын чанарын индекс хамгийн өндөр гардаг Баянхошуу орчимд энэ үзүүлэлт 148-ыг зааж байгаа бол Толгойт, МҮОНРТ орчимд хэвийн буюу 65-67-г зааж байна.

ДЭМБ-аас зөвлөснөөр агаарын чанарын индекс 50 давсан тохиолдолд хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54553
0 эможи
keyboard_arrow_up