Гүүрэн замыг БНХАУ-ын 42 сая долларын зээлээр барина

2018 оны 3 сарын 02

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн зам баригдах талаар яригдаад багагүй хугацаа өнгөрч байна. 42 сая долларын өртөгтэй гүүрэн зам барих уу, 4 сая долларын нүхэн гарц барих уу гэх асуудлаар иргэд сошиал орчинд талцаад байгаа юм. 

Ийм байдал үүсэх шалтгаан нь Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх З.Энхболдын цахим орчинд хийсэн мэдээллээс улбаалсан. Учир нь “Гудамж төслийнхөн 4 сая доллараар нүхэн гарц барих байсан, гэтэл 47 сая доллараар гүүрэн зам барих гэж байна. Түгжрэлийг бууруулахын хувьд аль нь ялгаагүй” хэмээн жиргэсэн. Тэгвэл Гудамж төслөөс нүхэн гарцны ямар нэгэн зураг төсөл ирээгүй байна. 

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Гүүрэн замын ажлыг таван жилийн дараа улстөржүүлэн ярих шаардлагагүй” хэмээв.

Дөрвөн эгнээ 477 метр урт гүүрэн замыг барихад 22 ААН газар чөлөөлөх шаардлага үүссэн. Бодь групп, Голомт банк зэрэг байгууллагууд газраа чөлөөлөлгүй удсанаас гүүрэн замын ажил эхлэх хугацаа хойшилсон байна. Одоогийн байдлаар газар бүрэн чөлөөлөгдсөн тул ирэх 4 дүгээр сараас барилгын ажлыг эхлүүлэхээр болжээ.  Гүүрэн зам баригдахад шаардлагатай 42.3 сая долларыг БНХАУ-ын Засгийн газраас 22 жилийн хугацаатай зээлэхээр гэрээ байгуулсан. Зам баригдаж эхэлснээс хойш зээл  төлөгдөж эхлэх юм. 

Эх сурвалж: Time.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
54463
1 эможи
keyboard_arrow_up