150 ажлын байранд ШУУД СОНГОН шалгаруулалт өнөөдөр явагдаж дуусна
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар Хурд интернэшнл ХХК-тай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд НОВОТЕЛ УЛААНБААТАР зочид буудлын хүний нөөц бүрдүүлэх ажлын байрны нээлттэй өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбар дахь нийслэлийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д 09:00-17:00 цагт зохион байгуулж байна.
Дэлхийн нийтэд 3700 гаруй салбарт Софител, Ибис зэрэг олон улсад нэр хүндтэй зочид буудлыг эгнээндээ нэгтгэсэн Францын "Аккор" групп энэ оны тавдугаар сараас Улаанбаатар хотноо "Новотел Улаанбаатар" зочид буудлыг нээхээр бэлтгэл ажлаа хангаж буй юм. Таван одтой, 16 давхар 192 өрөө бүхий энэхүү зочид буудалд ахлах болон туслах тогооч, харуул хамгаалалт, санхүү, маркетинг, нярав зэрэг 40 мэргэжлийн 150 ажилтан шаардлагатай аж.
Тус өдөрлөг энэ сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Ажлын байрыг сонирхсон хүмүүст дараах ерөнхий шаардлагыг тавьж байгаа ажээ. Үүнд:
- Тухайн албан тушаалын холбогдох мэргэжлээр бакалавр зэрэгтэй /Зочид буудлын менежмент, Аялал жуулчлалын менежмент... гэх мэт /
- Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан туршлагатай
- Англи хэлний аман болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Харилцааны өндөр соёлтой, ёс зүйтэй, зөв хандлагатай
- Манлайлах, асуудал шийдвэрлэх, хурдтай, бүтээлч, хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх чадвартай
- Үйлчилгээний байгууллагад тэр дундаа томоохон зочид буудлуудад ажиллаж байсан туршлагатай
- Компютерийн хэрэглээний болон бусад шаардлагатай программ дээр ажиллах чадвартай /Opera, Micros, Fedelio, … гэх мэт/
- Тогтвор суурьшилтай ажиллах
- Цаашид энэ салбарт өсөн дэвжиж, карьер ахиулах хүсэлтэй ажил горилогчдыг ажлын байрны нээлтэй өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцохыг урьж байна.
Иргэн та Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй 7777-1896, 9101-1896 утсаар холбогдож, нэмэлт мэдээллийг авч болох юм байна.