Тээврийн хэрэгслийн татвараа цахимаар төлөх боломжтой
2018 оны 2 сарын 27
Таны автомашины улсын дугаар 2 болон 7 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Энэхүү хугацаа маргааш дуусч буй тул та үүргээ биелүүлж татвараа төлөхийг нийслэлийн татварын албанаас анхааруулж байна. Тээврийн хэрэгслийн татвараа нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcart.mn/-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой ажээ. Тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргах, эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулж болох юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
54319
0 эможи