Шаардлага хангаагүй 173 автобусыг үйлчилгээнээс гаргалаа

2018 оны 2 сарын 26

Arslan.mn

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 12 жилээс дээш хугацаагаар үйлчилгээнд ашиглаж, автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангахгүй байгаа 173 автобусыг улсын ахлах байцаагчийн акт гаргаж үйлчилгээнээс гаргажээ.

Улсын байцаагчийн актыг хэрэгжүүлж, автобусуудыг “Бүртгэлийн сан”-гаас хасч, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахыг зогсоох тухай “Нийслэлийн Тээврийн газар”-т, автобусуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар Замын цагдаагийн албанд албан бичиг тус тус хүргүүлсэн байна.

Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч эх үүсвэрт хийж буй хяналт шалгалтын  хүрээнд дээрх ажлыг хийсэн бөгөөд дээрх мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөнөөр танилцуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54290
0 эможи
keyboard_arrow_up