ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2018 оны 2 сарын 11

Arslan.mn

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

С.Батболд: Хувийн хэвшил, бизнесийнхэнд Улаанбаатар хотын зүгээс илүү их боломж олгосон жил байх болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой ярилцлаа.

-Хэдийгээр улс төржилт, үгүйсгэл нийгэмд их байгаа ч хотын удирдлага багагүй ажил амжуулж байгаа. Ямар зорилтуудтай ажиллаж байна вэ?

-Улаанбаатар Монголын хүн амын бараг тал хувь нь амьдардаг онцлогтой хот. Бас Монголын эдийн засгийг чирч явдаг хот. Тиймээс Улаанбаатарын зорилт, зорилго, хүлээх хариуцлага, үүсэх асуудлууд нь маш өргөн хүрээнийх байдаг. Нийслэлчүүдийн амьдралыг хэвийн авч явна гэдэг том хариуцлага. 2016 оны сонгуулиас хойш жил хагасын хугацаанд Засаг Даргын хувьд би нэгдүгээрт Улаанбаатарт хууль дүрмийг мөрдүүлдэг байх, бүх асуудлыг  горим, цэгцэнд оруулахын төлөө   ажилласан. Энэ утгаараа 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан.  Хотод амьдардаг хүн хотын хууль, дүрмийг дагаж, бусад оршин суугчдын эрхийг хүндэтгэж амьдрах шаардлагатай...

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга орлогч болон дүүрэг, харьяа агентлагын удирдлагуудтай гэрээ байгууллаа

Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нийслэлийн Засаг даргын орлогч нартай “Удирдлагын гэрээ”, дүүргийн Засаг дарга нартай “Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ”, төсвийн шууд захирагч нартай “Үр дүнгийн гэрээ” байгуулах үйл ажиллагаа боллоо. 

Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Нийслэлийн Монгол Ардын намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд намын хорооны ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлээ. Нийслэлийн МАН-ын хорооны дэргэдэх ахмадын холбооноос 2018 оны нохой жилийн сар шинийн баярын хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулав. 

Сар шинийн баяраар нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа. Хурлаар сар шинийн баярын өдрүүдэд хотын зарим хэсэгт авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул нийтийн тээврийн үйлчилгээг баярын өдрүүдэд буюу шинийн 1, 2, 3-нд үнэ төлбөргүй үйлчлэхээр шийдвэрлэлээ. Мөн хотын ойролцоох дүүргүүд Налайх, Биокомбинат зэрэг чиглэлд тухайн өдрүүдэд үнэ төлбөргүй явуулахаар зохицууллаа.

Газрын зориулалт өөрчилж, хамтран эзэмшигч нэмэх тухай асуудлыг дахин хэлэлцэхээр боллоо

НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан хоёрдугаар сарын 7-ны өдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Хөдөө аж ахуйн салбарын шилдэгүүдийн шалгаруулалтыг батлах тухай, Газрын зориулалт өөрчилж, хамтран эзэмшигч нэмэх тухай, Нийслэлийн биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Нийслэлийн худалдан авах газрын үнэлгээний хороонд иргэний төлөөлөл томилох тухай, Ойг тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай асуудлуудыг хэлэлцлээ.

Газрын зориулалт өөрчилж, хамтран эзэмшигч нэмэх тухай асуудлыг дахин хэлэлцэхээр боллоо Arslan.mn

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдлаа

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2018 оны анхны хуралдаан Хан-Уул дүүргийн ЗДТГ-т боллоо. Зөвлөлийн хуралд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхан, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга н.Даваасүрэн болон бусад албаны хүмүүс оролцов.

Хурлын үеэр Хан-Уул дүүргийн газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай зөвлөлөөс 2017 онд зохион байгуулсан болон 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцлаа.

“Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих тогтоолын төсөл батлагдлаа

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан хоёрдугаар сарын 6-ны өдөр 14 цаг 25 минутад 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, “Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн орон сууцны корпорацийн мэдээлэл сонсов. 

Газрын албаны нэрийг барин иргэдийг залилсан тохиолдол гарчээ

Нийслэл, дүүргийн Газрын албаны нэрийг барин иргэдээс мөнгө авсан тохиолдол гарсан байна. Өнгөрсөн сарын 30-ны өдөр иргэн Б рүү “Би газрын албанаас ярьж байна. Намайг Баянбат гэдэг. Танд зуслангийн газар олгохоор болсон тул та А.Батсүхийн Хаан банкны дансанд мөнгөө тушаана уу” гэсэн байна. Үүний дагуу иргэн Б нь тэр даруй мөнгийг тушаажээ. Энэ мэтээр газрын албаны нэрийг барин мөнгө авч иргэдийг залилах тохиолдол гарч байгаа тул иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн Мэдээллийн технологийн газрын үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гаргасан тогтоолын дагуу НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж буй болон хийхээр төлөвлөсөн ажлуудын гүйцэтгэл, явцтай танилцлаа.

Хороодын Засаг дарга нарыг цэргийн бэлтгэл сургалтад хамрууллаа

Монгол Улсын Дайчилгааны тухай хуульд заасны дагуу  хорооны Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт өнөөдөр Батлан хамгаалах яамны хурлын танхимд эхэллээ.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, нийслэлийн 9 дүүрэг, 152 хорооны Засаг дарга нар оролцов.

Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч газартай холбоотой захирамжаа гаргаж эхэллээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч захирамж гаргахгүй байсны улмаас дүүргийн Газрын албанд иргэдийн газартай холбоотой асуудал сүүлийн хагас жилийн хугацаанд шийдвэрлэгдэхгүй хуримтлагдаад байсан билээ. Тэгвэл дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч 2018 оны 1 дүгээр сарын 30 өдрийн А/21, А/22, А/23, А/24, А/25, А/26 дугаар захирамжаар эрх шилжүүлэх-191, хугацаа сунгах-383, талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх-36 нийт 610 хүсэлтийг шийдвэрлэлээ.

Аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн сан нээгдлээ

Монгол Улсын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 6000 орчим үйлдвэрлэл эрхлэгч байдаг. Тэдний мэдээллийг нэгдсэн санд оруулж, түүнд үндэслэн үйлдвэрлэгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэх, дэмжлэгийг оновчтой зохион байгуулах зорилгоор аж үйлдвэрийн салбарын Цахим мэдээллийн санг Монголд анх удаагаа бий болгоод байна.

“Малчдад туслая” аян өрнүүлж, амжилттай хэрэгжүүллээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу НЗДТГ болон нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагын удирдлагууд нийслэлийн 152 хороонд өөрийн биеэр хүрч, ажиллаж байна.

Истанбул хотын аялал жуулчлалын газартай хамтран ажиллана

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод жил бүр зохион байгуулагддаг EMMIT (East Mediterranean International Tourism Expo) буюу Газрын дундад тэнгисийн зүүн эргийн орнуудын олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 2018 оны өнгөрсөн сарын 25-28-ны өдрүүдэд 22 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, "А Стар Монголия ХХК", "Аян Трэйвэл ХХК", "Баттур ХХК", "ДМД Монголия ХХК"  Ялгуун брэнд болон Улаанбаатар чуулгын уран бүтээлчид  хамтран эх орноо сурталчлан амжилттай оролцов.

“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ 2018” өргөн дэлгэр боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн ОНӨҮГ хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд “Улаанбаатарын өвлийн наадам” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Нийслэлийн иргэд, жуулчид Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоён өргөнөөр оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53700
0 эможи
keyboard_arrow_up