Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2018 оны анхдугаар хуралдаан боллоо
2018 оны 2 сарын 09
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2018 оны анхны хуралдаан өнөөдөр Хан-Уул дүүргийн ЗДТГ-т боллоо. Зөвлөлийн хуралд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхан, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга н.Даваасүрэн болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Хурлын үеэр Хан-Уул дүүргийн газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай зөвлөлийн мэдээлэл, 2017 онд зохион байгуулсан ажил болон 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцлаа.
Мөн Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж баталлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
53653
0 эможи