Нийслэлийн иргэд ЦАГААН САРЫН гурван өдөр нийтийн тээврээр ҮНЭГҮЙ ЗОРЧИНО

2018 оны 2 сарын 07

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар "Сар шинийн баярын амралтын гурван өдөр Нийтийн тээвэр буюу том оврын автобусаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх зохицуулалт хийх" талаар мэдээлэл хийлээ.  

Нийслэлийн Засаг дарга С.Батболд 

Arslan.mn

"Баяр ёслолын үеэр Улаанбаатар хотын төвөөс захруугаа чиглэх замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Үүнийг бууруулах зорилгоор иргэдээ сар шинийн баярын гурван өдөр бүх чиглэлд нийтийн тээврээр үнэгүй зорчуулах шийдвэрийг гаргалаа.

Энэ үеэр иргэдийнхээ нийтийн тээврээр аюулгүй, цэвэрхэн орчинд үйлчлүүлэх эрхийг бид хангах ёстой. Өмнө нь бид баяр наадмын үеэр иргэдийг үнэ төлбөргүй зорчуулдаг байсан. Энэ удаад харин иргэдэд илүү хүртээмжтэй байлгахын тулд сурталчилгааг сайн хийж, иргэддээ мэдээлэл түгээх хэрэгтэй. Автобусны хүрэлцээ хангамжийг мөн сайтар бодох хэрэгтэй. 

Нийтийн тээврийн компаниуд энэ ажил дээр хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье." хэмээлээ. 

LIVE: 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53542
4 эможи
keyboard_arrow_up