III ээлжинд хичээллэж буй 500 гаруй хүүхдийг гэрт нь дөхүүлж байна
2018 оны 2 сарын 07
Цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс "Хүүхэд хамгаалал" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж буй.
Энэ хүрээнд Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн тээврийн газартай хамтран 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн сургуулиудын III ээлжид хичээллэж буй хүүхдүүдийг автобусаар гэрт нь дөхүүлэн өгч байгаа аж.
Тухайлбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9, 12, 65, 107, Хан-Уул дүүргийн 52, Баянзүрх дүүргийн “Амгалан” цогцолбор, 44 дүгээр сургуулиудын III ээлжид хичээллэж байгаа 500 орчим хүүхдийг 12 чиглэлийн 12 автобусаар гэрийнх нь хамгийн ойр цэгт хүргэж сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
53522
0 эможи