Баянзүрх дүүрэг иргэдийн газартай холбоотой асуудлыг шийдэж эхэлжээ

2018 оны 2 сарын 06

Arslan.mn

Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч захирамж гаргахгүй байсны улмаас дүүргийн Газрын албанд иргэдийн газартай холбоотой асуудал сүүлийн хагас жилийн хугацаанд шийдвэрлэгдэхгүй хуримтлагдаад байсан билээ.
Тэгвэл дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч 2018 оны 1 дүгээр сарын 30 өдрийн А/21, А/22, А/23, А/24, А/25, А/26 дугаар захирамжаар эрх шилжүүлэх-191, хугацаа сунгах-383, талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх-36 нийт 610 хүсэлтийг шийдвэрлэлээ.
Нийслэлийн Газрын албаны дарга тус дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчтэй хамтран ажиллахаар удаа дараа уулзалт хийсний үр дүнд ийнхүү иргэдийн газартай холбоотой хүсэлтийг цаашид хэвийн үргэлжлүүлэхээр болсон байна. 

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53490
1 эможи
keyboard_arrow_up