Замын цагдаа нарыг амны хаалтаар хангав
2018 оны 2 сарын 05
Сүүлийн үеийн хүйтрэл, утааг үл ажран Замын цагдаа нар уулзвар, замын түгжрэл ихтэй газруудад олноор ажиллаж буйг та бүхэн харж байгаа байх. Тэд бас маск зүүснийг ч ажиглаа биз. Тэгвэл "HAPPY" ХХК хүнд нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэж байгаа тэдэнд дахин ашиглах боломжтой РМ2,5 шүүлтүүртэй 800 ширхэг амны хаалт бэлэглэжээ.
Тус компани зар сурталчилгааны чиглэлээр ч Замын цагдаагийн албатай тогтмол хамтран ажиллаж зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд ослын хор уршгийг ойлгуулах зорилго бүхий видео сэрэмжлүүлгийг Улаанбаатар хотын 5 дүүргийн 550 гаруй орон сууц болон албан байгууллагын цахилгаан шатанд байрлах ЛЕД дэлгэцээр дамжуулан олон нийтэд хүргэж байна.
Эх сурвалж: montsame.mn
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
53433
0 эможи