Таван байршилд агаарын чанарын мэдээлэл шинэчлэгдээгүй байна

2018 оны 2 сарын 05

Нийслэлийн таван байршил дахь агаарын чанарын харуулын мэдээлэл өчигдөр 14.00 цагаас хойш шинэчлэгдээгүй байна.

Энэ талаар Цаг уур орчны шинжилгээний газрын холбогдох мэргэжилтнээс тодруулахад интернэт холболтод саатал гарсан удахгүй хэвийн болно гэв.

Мөн Мишээл орчимд байрлах харуул энэ сарын 2-ны 17.30 цагаас хойш мэдээлэл нь шинэчлэгдээгүй байгаа юм.

Харин хэвийн ажиллаж буй таван байршлаас баруун дөрвөн зам болон 100 айл орчимд агаарын чанарын индекс их болон маш их бохирдолтойг зааж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53391
0 эможи
keyboard_arrow_up