Дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцвол 20 нэгжээр торгоно
2018 оны 2 сарын 04
Сар шинийн баяр дөхөхөөр орон нутгаас нийслэл рүү, нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөн эрс нэмэгддэг. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, энэ сарын 3, 10-ны бямба гараг, 4, 11-ний ням гарагт автомашиныг улсын дугаарын сүүлийн оронгоор нь хязгаарлан, замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.
Дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10-20 цагийн хооронд дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохыг хязгаарлажээ. Дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар 20 нэгжээр торгох юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
53367
0 эможи