Дараахь байршилд ипотекийн зээлийн хүү, урьдчилгаа төлбөрийг бууруулахаар болжээ

2018 оны 2 сарын 02

Arslan.mn

Агаарын бохирдлыг бууруулахын тулд зах зээлд бэлэн байгаа 30 орчим мянган орон сууцыг эргэлтэд оруулах ёстой гэж Засгийн газар үзжээ. Энэ хүрээнд ипотекийн зээлийн нөхцөлийг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа талаар Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ. Тэрээр Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Монголын Ипотекийн Корпораци , Монголбанкны төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Ажлын хэсэг орон сууцны зээлийн урьдчилгааг 25 хувь, жилийн хүү нь 7.5 хувьтай байх боломжтой гэж үзэж тогтоосон юм. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд уг асуудлыг танилцуулахаар болсон. Гэхдээ зөвхөн дахин төлөвлөлт хийгдэж буй байршилд  зээлийн хүү 7.5, урьдчилгаа төлбөр 25 хувиа төлөөд байр авах нөхцөл нь бүрдэж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн орон нутагт байр авах гэж байгаа бол энэ нөхцөлд хамрагдаж болно. Энэ нь гэр хорооллын иргэд болон анх байр авч байгаа хүмүүст давуу боломж үүсгэнэ. Харин хотын төвийн бүсэд байр авах бол өмнөх нөхцөлөөр буюу  30 хувийн урьдчилгаа төлбөрөө төлөөд ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Мөн барилгын компаниуд зах зээлд одоо байгаагаас хямд үнээр байр нийлүүлэх боломжгүй гэдэг байр суурь илэрхийлсэн. Хэрвээ үнэ хямдруулах талаар яригдвал чанар муудах сөрөг талтай гэж үзсэн. Тиймээс чанартай байрыг бага хувийн зээлээр иргэдэд олгох боломжийг илүү судлах хэрэгтэй гэж үзэж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
53306
3 эможи
keyboard_arrow_up