Гэр хорооллыг хөгжүүлэх санд хүсэлтээ өгсөн 53 өрх орон сууцанд оржээ

2018 оны 1 сарын 31

Arslan.mn

Иргэдэд орон сууц худалдан авахад тулгардаг гол асуудал болох урьдчилгаа төлбөрийг шийдэх зорилгоор өнгөрсөн онд Гэр хорооллыг хөгжүүлэх сан байгуулсан.

Ингэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө тус сангаас төлүүлэх боломж бүрдсэн юм. Харин өнгөрсөн онд 200 гаруй иргэн сангаас дэмжлэг авах хүсэлт ирүүлснээс 53 өрхийн асуудлыг шийдэж, орон сууцанд оруулсан байна. Гэр хорооллын дэд бүтцийн газраас мэдээлснээр 1, 2-р бүсийн оршин суугчид урьдчилгаа 30 хувиа гэр хорооллыг хөгжүүлэх сангаас гаргуулж, оронд нь газраа чөлөөлөх юм. Чөлөөлөгдөж байгаа газар дээр цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж, барихаар төлөвлөсөн байна. Нөгөө талаас төв зам, автобусны буудлаас хол зайтай амьдардаг айл өрхүүдийн газрын зах зээлийн үнэлгээ харьцангуй бага байдаг. Үүнийг дагаад хашаа байшингийн үнэлгээ ч буурдаг учраас иргэдэд энэ мэт боломжит хувилбарууд санал болгож байгаа гэв. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53211
0 эможи
keyboard_arrow_up