“Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ” хөтөлбөрт 25 ахмад хамрагдлаа
Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ирсэн төслийг сонгон шалгаруулахаар тус Хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн А/14 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, төрийн захиргааны салбарын чиглэлээр мэргэшсэн 25 ахмад мэргэжилтэн хамрагдаж, 1745 өсвөр хойч, залуу үеийнхэнд зөвлөх үйлчилгээ үзүүлж 20,037,500 төгрөгний цалин урамшууллыг олгож, байнгын ажлын байраар хангагдсан юм.
Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн төслийн зарыг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал зарлаж, 44 төсөл хүлээн авч, 14 ахмадын өрхийн болон аж ахуй эрхлэн явуулж буй төсөл шалгарч, 22 сая 500 мянган төгрөгний санхүүжилтээр дэмжигдэн ажлын байраа хадгалан ажиллаж байна. Эргэн төлөгдөх хуваарийн дагуу хөдөлмөр эрхлэлтийн дэмжих санд төлөлтөө төвлөрүүлэн ажиллаж байна.









