Сүхбаатар дүүргийн 34035 хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаж байна
Хүүхдийн мөнгийг энэ оныг дуустал бүх хүүхдэд олгох Засгийн газрын шийдвэр гарсантай холбогдуулан Хүүхдийн мөнгөний олголтын талаарх асуудлыг шалгах сайт http://check.hudulmur-halamj.gov.mn холбоосыг цахим хуудсанд холбож, иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүлж байна.
Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн хүүхдүүд “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрт бүрэн хамрагдсан. Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Сүхбаатар дүүрэгт өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй 15884 өрхийн 34035 хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаж байна.
Үүнээс гадна амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдах хүсэлтэй, нэгдсэн судалгаанаас хоцорсон 2140 өргөдлийг хүлээн авч өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох хяналтын судалгаанд хамруулан ажиллаж байна.