Хөдөлмөр халамжийн үйлчилгээний мэдээллийг нэг дороос авах боломжтой боллоо
Сүхбаатар дүүргийн ХХҮХэлтсийн цахим хуудсыг цаг алдалгүй мэдээллээр хангаж, вэб сайтыг хөгжүүлэн ажиллуулж байна. 2017 оны 10-р сарын 27-ны өдөр мэдээлэл технологийн төв хуучин ашиглаж байсан веб сайтыг ХХҮЕГ болон бусад аймаг дүүргийн ХХҮХэлтсийн цахим хуудастай нэгэн жигд болгон солиулж, 7 үндсэн цэс, 30 дэд цэсэнд мэдээллийг хуулж оруулан, ерөнхий мэдээлэл, баннер, динамик цэс зэргийн өөрчлөлт, салбар хэлтсүүдийн холбоос зэргийг тохируулжээ. Уг вэб хуудсанд хэлтсийн танилцуулга, мэргэжилтнүүдийн мэдээлэл, зураг, цаг үеийн ажлын мэдээлэл, сар бүрийн санхүүгийн мэдээ, сайн дурын нийгмийн ажил үйлчилгээгээр гүйцэтгэсэн ажлууд, сургалт семинар, шилэн данс, ил тод байдал зэрэг мэдээллийг тогтмол шинэчлэн оруулсан тул иргэд та бүхэн хүссэн мэдээллээ авах боломжтой юм. info@sbd.hudulmur-halamj.gov.mn и-мэйл хаяг нээж, фэйсбүүкийн плагин дэмжиж ажиллах тул хэлтсийн фэйсбүүк /page/-н холбоосыг оруулан цахим хуудсаар ирсэн иргэдийн гомдол, санал хүсэлтийг хүлээн авч хариу өгөх боломжтой боллоо.