Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс энэ онд 17 удаагийн өдөрлөг арга хэмжээнд оролцож, иргэдэд мэдээлэл түгээлээ

2017 оны 12 сарын 04

Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2017 оны 06 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулсан, Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 14, 27, СБД-ийн ЗДТГ-аас 09 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан “Нээлттэй өдөрлөгт” тус тус оролцож, иргэдэд Нийгмийн халамжийн тухай багц хуулиудын талаар мэдээлэл өгч ажиллалаа. 
Гэртээ харих зам хөтөлбөрийн хүрээнд тэнэмэл, гэр оронгүй 111 иргэнийг хамруулж, 
Сүхбаатар дүүргийн 20 хороонд зохион байгуулсан өдөрлөгт тухай бүр мэдээлэл өгч ажиллалаа.
2017 оны 12 дугаар сарын байдлаар нийт 17 удаагийн өдөрлөг арга хэмжээний хүрээнд 12000 орчим иргэнд Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг өгч ажиллалаа
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53008
0 эможи
keyboard_arrow_up