“Залуусаа нэмье”, “Хөдөлмөр нэмье” өдөрлөгийг зохион байгуулагдлаа

2017 оны 5 сарын 11

сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний зурган илэрцүүд

Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан Монгол Солонгосын политехникийн коллежийн төгсөгчдийг ажлын байранд зуучлах,  ажлын байртай болгох “Хөдөлмөрт бэлтгэх зөвлөгөө, ажлын байр”  сэдэвт өдөрлөг, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан Нийслэлийн Аялал жуулчлалын газраас аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болгох, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч, ажил хайгч иргэдийг холбох зорилгоор “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” 4 дэх удаагийн өдөрлөг, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан Их засаг олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг 2016-2017 онд Эрх зүйч, Аюулгүй байдал-хууль сахиулах мэргэжлээр төгсөгчдийг ажлын байранд зуучлах өдөрлөгт тус тус оролцож, төгсөгчдийг мэдээллээр ханган ажиллалаа. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржтэй хамтран “Залуусаа нэмье”, “Хөдөлмөр нэмье” өдөрлөгийг зохион байгууллаа.
Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч-140, Их, дээд сургуулийн оюутан-180 оюутан сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох бүлгийн сургалт зохион байгуулсан. Нийт 156 шинэ төгсөгчийг байнгын болон түр ажлын байранд зуучилсан.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53007
0 эможи
keyboard_arrow_up