“Нийтийг хамарсан их цэвэрлэгээний ажил” хийгдлээ
2017 оны 10 сарын 20
“Нийтийг хамарсан ажил зохион байгуулах” арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/328 тоот захирамжийн дагуу “Нийтийг хамарсан их цэвэрлэгээний ажил” хийгдэж, 572 иргэнийг түр ажлын байраар хангасан. Мөн хороодын нутаг дэвсгэрийн хог, булгийн ус зайлуулах суваг татах, хаягжилтын ажил гүйцэтгэх, зам талбайн цас мөс цэвэрлэх ажлуудыг 10 хороодын Засаг даргын ажлын алба, төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Нийт 965 иргэнийг түр ажлын байраар хангаж, ажлын хөлс 53,296,000 төгрөгийг иргэдийн нэрийн данс руу шилжүүлж ажиллалаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
53006
0 эможи