”Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох” арга хэмжээг зохион байгууллаа
Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга М.Отгонтуяа 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/15 тоот тушаалаар 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, ”Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох” арга хэмжээг 5 болон 9 сард 2 удаа зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүргийн 1-20 дугаар хорооны иргэдээс 153 төсөл ирүүлснээс 69 төсөл дэмжигдэж, 198 сая төгрөгийн санхүүжилтийг олголоо. 2017 оны 05 сард зарласан “Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг” долдугаар сард эхэлсэн санхүүгийн дэмжлэгт 30 бичил бизнес эрхлэгч хамрагдсанаас 2017 оны 08 дугаар сараас эхлэн, 2017 оны 10 дугаар сард эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдсан 39 иргэний эргэн төлөлт 2017 оны 11 дүгээр сараас хийгдэж эхэлсэн. Нийт 24 иргэн 13,516,700 төгрөгийн эргэн төлөлтийг төвлөрүүлээд байна.
“Ажил олгогчийг дэмжих” арга хэмжээний хүрээнд зорилтот бүлгийн иргэн С.Энхтуяатай 2017 оны 06 сарын 07-ны өдрийн 360621 тоот гэрээ байгуулж оёдолчноор ажиллуулж байгаа “ЦАСОДА ПЛАСТИК” ХХК-тай 17/90 тоот “Ажил олгогчид санхүүгийн дэмжлэг олгох” гэрээ байгуулж ажиллаж байна. Гэрээг 2018 онд дүгнэж, урамшууллыг олгоно.
”Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах” арга хэмжээг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран дүүргийн 20 хорооноос 76 иргэнийг хүнсний ногоо тариалах сургалт, үрийн ногоо, ажлын багаж хэрэгслээр хангаж, 2017 оны 05 сараас 10 сарыг хүртэл хамруулж ажиллалаа. 4 хүлэмж болон тариалалт хийгдсэн талбайд хуваарийн дагуу ажиллаж 15 тонн төмс, 200 кг нарийн ногоо хураан авсан.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)