Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 50 иргэний төсөл дэмжигдлээ
Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 тоот тогтоолын тавдугаар хавсралтаар батлагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/26 тоот тушаалын хавсралтаар батлагдсан удирдамж хөтөлбөрийг дүүргийн 20 хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон 500 гаруй иргэдэд сурталчилж ажиллалаа.
Мөн Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох сургалтанд хамрагдах иргэдийн судалгааг гаргаж, 12, 13 дугаар хорооны 22 иргэнийг эсгий гар урлалын чиглэлээр сургалтанд хамрууллаа.
Үүнээс гадна хөдөлмөрт бэлтгэх сургалт зохион байгуулах арга хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулахаар сургалтын байгууллагатай гэрээ байгуулан судалгаа гарган ажиллаж байна.
Сүхбаатар дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 110 иргэний төслийг хүлээн авч, 50 иргэний төсөл дэмжигдэж нийт 180.000. 000 төгрөгийн санхүүжилтийг олголоо. Төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдээс зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн дансанд сарын байдлаар 7.936.100 төгрөгийг эргэн төвлөрүүлээд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчийг дэмжих арга хэмжээний хүрээнд 2 ажил олгогч байгууллагатай урамшуулал олгох гэрээ байгуулан ажиллаж байна. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг 12 сард авахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна









