Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс Аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж байна
Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудад “Байгууллагын соёл, хөдөлмөрийн харилцаа” сэдвээр сургалт зохион байгуулж, “Хөдөлмөрийн тухай хууль”-ын нэмэлт, өөрчлөлтөнд оруулах саналын талаар оролцогчдоос санал асуулга явууллаа.
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас зохион байгуулсан “Нэг өрх- нэг ажлын байр” өдөрлөгт ААНБ, дүүргийн иргэдийг оролцуулж, Сүхбаатар дүүргийн 68 иргэнд Хөдөлмөрийн харилцааны талаар хууль сурталчилж, танилцуулах материал тарааж, зөвлөмж өгч, иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэж ажиллалаа. Энэ үеэр оюутнууд их, дээд сургууль төгсөөд ажилд орох үед байгууллагууд ажлын туршлагатай байх ёстой гэсэн шалтгаанаар ажилд авахгүй байгаа тухай Хөдөлмөрийн тухай хуулинд заалт оруулж өгөхийг хүссэн санал дийлэнх хувийг эзэлж байсан юм. Мөн хөдөлмөрийн харилцааны асуудал дээр иргэдийн хуулийн мэдлэг тааруу, ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангадаггүй байдлаас болж, ажил олгогчидтой үл ойлголцох асуудал гарч, зохистой хөдөлмөр эрхлэлтийн асуудалд сөргөөр нөлөөлж байгааг сургалт хэлэлцүүлэг, санал асуулгын үр дүгнэлтийн дагуу цаашид хууль хэрэгжүүлж ажиллах талаарх зөвлөмжийг тухай бүр ААНБ-д хүргүүлж, зөвлөж, ажиллаж байна.









