Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их байна
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 08.00 цагийн мэдээгээр Баянхошуу орчимд агаарын чанарын индекс маш их бохирдолтой буюу 703-ыг зааж байна. Мөн Толгойт орчимд 641, МҮОНРТ орчимд 443 буюу маш их бохирдолтой гэж зааж байна.
ДЭМБ-аас гаргасан стандартаар агаарын бохирдол 500-гаас дээш бол хүний эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулна гэж үздэг байна.
Зөвөлгөө: Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх хэрэгтэй.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









