Баянхошуу орчимд агаарын чанар ноцтой хэмжээнд байна
2018 оны 1 сарын 10
Өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 524 буюу маш их бохирдолтой байна.
Харин Баруун 4 Зам, Амгалан орчид агаарын чанарын индекс 299-355 буюу дунд зэргийн бохирдолтой гэж гарчээ.
Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм.
Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
52105
0 эможи