НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМД 7 ТОНН ДАВС, БОДИС ЦАЦАВ
2018 оны 1 сарын 08
Улаанбаатар хотод өчигдрөөс эхлэн цас орсноор авто замд халтиргаа гулгаа үүссэн.
Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний албаныхан авто замын аюулгүй байдлыг хангах зорилгоор нэгдүгээр сарын 6-7-нд шилжих шөнийн 04.00 цагаас эхэлж, Баянзүрхийн товчооноос Налайхын пост хүртэл, Гачуурт,Хужирбулан, Улиастай, Ус-15, Жанжин клуб,Улаанхуаран зэрэг газруудын авто замуудад ажиллажээ. Нийтдээ 7.5 тонн давс, бодис цацаж, авто замын аюулгүй байдлыг хангасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
51977
0 эможи