“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн болно

2017 оны 12 сарын 31

НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газраас жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” нийслэлийн иргэдэд зориулсан шинэ жилийн баярын  үйл ажиллагаа өнөөдөр 21:00-01:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Тоглолтын найруулагчаар  УДЭТ-ын жүжигчин, найруулагч СТА А.Чингүн, зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж байна. Баярын цэнгүүнд үе үеийн хамтлаг, дуучид оролцож уран бүтээлээ толилуулж он гарах мөчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга нийслэлчүүддээ мэндчилгээ дэвшүүлэх аж.

Тус цэнгүүний үеэр талбайд халуун ундаа зууш, шинэ жилийн баярын худалдаа үйлчилгээ гарч, Нийтийн тээврийн хэрэгслээр төв талбайгаас чиглэл бүрт нэгдүгээр сарын 01- ний 02.00 цаг хүртэл үйлчлэх юм. Арга хэмжээний үеэр Нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, зэрэг байгууллагууд  ажиллаж иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51686
0 эможи
keyboard_arrow_up