АЧИ: Дөрвөн байршилд МАШ ИХ БОХИРДОЛТОЙ байна

2017 оны 12 сарын 28

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг харуулуудын 09.00 цагийн мэдээгээр дөрвөн байршилд агаарын чанарын индекс маш их бохирдолтой гэсэн үзүүлэлтийг зааж байна. Тодруулбал, Баянхошуу орчимд 829, Баруун дөрвөн замд 624, МҮОНРТ орчимд 649, Толгойтод 541-ийг зааж байна.

Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм. 

Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг. Й

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51623
0 эможи
keyboard_arrow_up