Өнөөдөр: ГССҮТ-д Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон гардуулах ёслол болно
09.00 цагт ГССҮТ-д Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон гардуулах ёслол болно.
10.00 цагт “Корперайт Конвеншн Центр”-т Онцгой байдлын албаны 2017 оны тайлангийн хурал, шагнал гардуулах ёслол болно.
10.00 цагт Хангарди ордонд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болно.
10.00 цагт Үндэсний статистикийн хороонд Мал тооллогын 2017 оны урьдчилсан дүнг танилцуулна.
10.30 цагт Монголын үндэсний номын санд “Монголын тусгаар тогтнол ба Богд хаан” уулзалт болно.
11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
11.00 цагт Баянгол дүүрэгт 100 өвлийн өвгөний парад болно. 99264035
12.00 цагт “Live conference center”-т Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
15.00 цагт “Blue sky” зочид буудалд ЭМЯ-наас элэгний С вирусийн эсрэг “Ледвир” эмийг үнэ төлбөргүй олгох талаар мэдээлэл хийнэ.
Төрийн ордонд
10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
12.00 цагт Иргэний танхимд Ерөнхийлөгч Х.Баттулга цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
13.30 цагт Есөн хөлт Их цагаан тугийн танхимд Дипломат дээд цол гардуулах ёслол болно.