НАЗХГ-ын удирдлагууд Налайх дүүргийн хороодод ажиллалаа

2017 оны 12 сарын 27

Arslan.mn

НАЗХГ-ын орлогч дарга Б.Индрагаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Налайх дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7  дугаар хороодод очиж, үйл ажиллагаатай нь танилцаж, Нийслэлийн Засаг даргын илгээмжийг гардуулан өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд төр, засгийн бодлого шийдвэрийг сурталчлах, нийслэлээс хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгч, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах, хорооны үйл ажиллагааг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилтын хүрээнд НЗДТГ болон харьяа агентлагуудын удирдлагыг нийслэлийн 152 хороонд өөрийн биеэр хүрч ажиллах үүрэг өгсөн юм. Нийт хороодын хувьд ажлын байр дутмаг, зам, дэд бүтэц муу, сургууль, цэцэрлэг дутмаг, гэрэлтүүлэг, камер байрлуулах, мөн 2-р хорооны орон сууцны хуучин барилгууд нурахад бэлэн болсон тул дахин төлөвлөх шаардлагатай байгаа талаар өөрсдийн  тулгамдсан асуудлуудаа танилцууллаа.

НАЗХГ-ын удирдлагууд  ирэх онд “Хамтран ажиллах төлөвлөгөө гарган, граффикийн дагуу  өөрсдийн хариуцсан хороо тус бүр дээр нэн тэргүүнд шийдэх шаардлагатай асуудлыг нийслэлийн Засаг дарга болон холбогдох байгууллага, ажлын хэсгүүдэд танилцуулж, дэмжин  ажиллана” гэдгээ илэрхийллээ  гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
51609
1 эможи
keyboard_arrow_up