Зулын галаас үүссэн галд 22 павильон шатжээ

2017 оны 12 сарын 27

Arslan.mn

Өчигдөр Нарантуул худалдааны төвийн хашаанд орших цахилгаан барааны павилонд гал гарсан галын шалтгааныг тогтоожээ. Эх сурвалжийн мэдээлснээр гал гарсан павьлионыг түрээслэгч А нь павьлиондоо зул асааж үлдээснээс гал алдаж, нийт 22 павьлион уг галд өртжээ. Цагдаа нар түрээслэгч А-г дуудаж мэдүүлэг авсан бөгөөд тэрбээр мэдүүлэгтээ павильондоо зул асааснаа унтраалгүй орхиж явсан гэдгээ хэлжээ. Хэрвээ А-н буруутай үйлдэл тогтоогдвол тэрбээр бүх хохирлыг төлж барагдуулах юм. Онцгой байдлын гурван анги бүрэлдэхүүн шуурхай ажиллаж галыг унтраасан. Галаас үүдсэн хохирлын хэмжээ хараахан тодорхой болоогүй байна.

Гэрэл зургийг: MPA.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
51601
1 эможи
keyboard_arrow_up