“Бөмбөгөр“ худалдааны төвийн баруун урд уулзвараар ЗҮҮН ЭРГЭХИЙГ хориглолоо
2017 оны 12 сарын 27
Шинэ жилийн баяртай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг Бөмбөгөр худалдааны төвийн ойр орчмын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өөрчлөлт оруулжээ.
Тухайлбал, Их тойруугийн гудамж Бөмбөгөр худалдааны төвийн баруун талын буюу хойноос урагш чиглэлийн төв замын зүүн эргэлтийг тэмдгийн заалтаар түр хугацаагаар хязгаарласан.
Иймд жолооч та замын тэмдэг, тэмдэглэлийн дагуу хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцоно уу гэж ЗЦА-наас зөвлөлөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
51568
0 эможи