АЧИ: МҮОНРТ-ийн орчимд 938 буюу бохирдол хамгийн их байна
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг харуулуудын 09.00 цагийн мэдээгээр МҮОНРТ-ийн орчимд агаарын бохирдол хамгийн их буюу 938-ыг зааж байна.
Харин үүний дараагаар Амгалан орчимд 804, Нисэхэд 595-ыг зааж байна. Агаарын бохирдлын “голомт” гэж нэрлэж болохуйц хойд захын гэр хороолол болох Баянхошууны хэмжилт өчигдөр 20.30 цагаас хойш мэдээгээ татаагүй байна.
Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм.
Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг.