Олон улсын стандартын тэргүүлэх аудитортой боллоо

2017 оны 12 сарын 21

Ногоон байгууламжид ISO нэвтрүүлэх сургалт нь олон улсын ISO9001:2015 стандартыг ногоон байгууламжын үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор хагас жилийн хугацаанд үргэлжилсэн. Бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын хамтарсан ажлын хэсэг 2017 оны тавдугаар сарын 1-нээс 2017 оны арванхоёрдугаар сарын 15 хүртэлх хугацаанд зөвлөх үйлчилгээний “SFCS консалтинг” ХХК-тай хамтран ажиллаж, дотоод аудиторт 6 хүн бэлтгэгдлээ. Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн доктор /Ph.D/ Д.Сүхбат, Хот тохижилтын газрын ногоон байгууламжийн албаны дарга Н.Билэгсайхан нар аудиторын сургалтыг амжилттай дүүргэж тэргүүлэх аудитор болж олон улсад хүчин төгөлдөр гэрчилгээгээ гардан авав. Энэхүү гэрчилгээ нь “SFCS консалтинг” ХХК-ний Ази номхон далайн бүс нутгийн баталгаажуулалтын хүрээнд хүчин төгөлдөр юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51369
0 эможи
keyboard_arrow_up