Толгойт, Баянхошуунд агаарын бохирдол 6.7-11.5 дахин их байна

2017 оны 12 сарын 21

Толгойт, Баруун дөрвөн зам, Баянхошуунд агаарын бохирдол 6.7-11.5 дахин их байна. 

Өөрөөр хэлбэл эдгээр газар орчимд агаарын чанарын индекс 672-1158 буюу МАШ ИХ БОХИРДОЛТОЙ байгаа юм.  

Харин Мишээл экспо орчинд хэвийн (агаарын чанарын индекс 78) байна.  

Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм. 

Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
51351
1 эможи
keyboard_arrow_up