ӨНӨӨДӨР: Хоол хүнсээр дамжих өвчний үеийн хариу арга хэмжээ“ сэдэвт уулзалт болно

2017 оны 12 сарын 20

Arslan.mn

НЭМҮТ-ийн 2 давхарт

09:00 цагт “Хоол хүнсээр дамжих өвчний үеийн хариу арга хэмжээ" сэдэвт уулзалт болно.

ХААИС-ийн хичээлийн төв байрны "Эрдмийн зөвлөлийн өрөөнд"

10:00 цагт "Хот суурин газрын ландшафтын архитектур 2017" сэдэвт бакалавр, магистрант оюутны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал болно.

ОБЕГ-т

10:00 цагт Онцгой байдлын ерөнхий газар, Мерси кор олон улсын байгууллагаас малчдын дунд хамтран хэрэгжүүлсэн төслийн хэрэгжилтийн байдал, төслийн үр дүнгийн талаар танилцуулж, түнш байгууллагуудын уулзалтыг зохион байгуулна.

ҮБХИС- д

10:00 цагт Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран "Үндэсний аюулгүй байдал ба уул уурхай" сэдэв эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.

Сүхбаатар дүүргийн Монгол 3 дугаар сургуулийн урлагийн танхимд 

11:00 цагт 2017 оны Нийслэлийн шилдэг тамирчин, манлайлагч хүүхдүүдийг тодруулна.

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагт Хөх Монгол бүлгэмээс МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайд нарт өргөж буй бичгээ танилцуулахаас гадна Хөх Монгол, Хамаг Монгол, Даяар Монгол бүлгэмийн цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

НЦГ-ын 108 тоотод

12:00 цагт Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, арга хэмжээ болон ЦЕГ-ын аюулгүй байдлын хэлтсээс мэдээлэл хийнэ.

Live Conference Center

13:00 цагт Монголын Хүний төлөө намаас 2018 оны 01 сарын 12-14-ний өдрүүдэд улс төрийн намуудын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахтай холбоотой хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

127-р сургуульд

15:00 цагт Австралийн Засгийн газар, Австралийн Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр Зориг сангаас хэрэгжүүлж буй Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Хөгжмийн ертөнц” төслийн нээлт болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51307
0 эможи
keyboard_arrow_up