Иргэдийг хот төлөвлөлтийн нэгдсэн мэдээллээр хангана

2017 оны 12 сарын 19

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт технологийн шийдлийг ашиглан “Иргэдэд нээлттэй ухаалаг хот” болно гэсэн зорилт тусгагдсан. Уг зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Нийслэлийн хот төлөвлөлттэй холбоотой сэдэвчилсэн мэдээллийг багтаасан “Дундын мэдээллийн нэгдсэн сан”-г бий болгож, иргэдийг хот төлөвлөлтийн мэдээллээр хангах боломжийг бүрдүүлэх зорилготой онлайн системийг хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн боллоо.

Дундын мэдээллийн сангийн https://ulaanbaatar.maps.arcgis.com цахим системийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад болон олон нийтэд танилцуулах нээлтийн арга хэмжээ ирэх баасан гаригт буюу энэ сарын 22-ны 09.00 цагаас Нийслэлийн Иргэний танхимын хурлын зааланд болно гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51298
0 эможи
keyboard_arrow_up